
Эрдэнийн чулуу бүхнийг төлөөлсөн Эрдэнэсийн охид элдэв хэлбэрээр хөшөөлөн зогсох нь амьд байгаль энэхүү үнэт чулуулагт шингэн уусна. Эрдэнэсийн охидын бүжиглэн наадах нь энэхүү байгалийн баялаг амилан биелээд, байгаль гайхамшгаа гайхуулах мэт сэтгэгдэл төрүүлэх уг балетыг өнөөдөр тайзнаа бүжнэ.
Харин маргааш ДБЭТ-ын тайзнаа Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурь эгшиглэнэ. Уг дуурьт өнгөрсөн зургадугаар сард Монголын үзэгчидтэй анх удаа уран бүтээлээрээ уулзсан Армяны шилдэг тенор Ованес Айвазян дахин тоглож байгаа юм.
Г.ДАША