Өнгөрсөн долоо хоногийн дундуур болсон Английн “Лигийн цом”-ын тэмцээний хагас шигшээ тоглолтод “Челси”, “Свонси” багийн үеэр энэхүү үйл явдал болсон юм. Талбайгаас гадагш гарсан бөмбөгийг Чарли хүү дарж хэвтсэнд Азар тэсэлгүй өшиглөж,бөмбөгийн дороос нь гаргах гэтэл зальтай хүү их хэмжээний өвдөлт амссан мэт сэтгэгдэл төрүүлж, баашилсан байна. Шүүгч Азард улаан хуудас өгч талбайгаас хөөж, тоглолт гоолгүй тэнцсэнээр “Суонси” Английн “Лигийн цомын” шигшээд шалгарсан юм. Тоглолтын дараа Чарли хүү болон Азар хоёр тоглолтын дараа хувцас солих өрөөнд уулзан бие биеэсээ уучлал гуйсан аж.
Азарын энэхүү үйлдэл өнгөрсөн долоо хоногийн спортын хамгийн томоохон шуугиан байсан юм. Азарт өшиглүүлсэн Чарли хүү үүнийг санаатайгаар хийсэн гэдгээ ч твиттер хуудасдаа бичжээ. Хүү багийнхаа төлөө бус харин бусдын анхааралд өртөж, “од” болохын тулд ингэсэн гэдгээ илэрхийлсэн байна.
Үүнийг уншсан Английн “Премьер лиг”-ийн дэггүй хөлбөмбөгчдийн нэг Жоей Бартон “Азарын хамгийн буруу нь хүүг хүчтэй өшиглөөгүйд байгаад оршино” гэж твиттер хуудаснаа бичсэн нь спортын сэтгүүлчдийн өнгөрсөн долоо хоногийн ярианы гол нэгэн сэдэв байсан. Ямартаа ч өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас болж “хүүхэд хүчирхийлэгч” гэх хоч авсан Эдин Азар ямар нэгэн шийтгэлгүй үлдлээ.