
Тус улсын Засгийн газраас орон гэргүй хүмүүст хоол хүнс болоод шаардлагатай тусламжийг хүргээд байгаа ч гамшигт өртөн орон гэргүй болох айл өрхийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа аж. Африкийн зүүн өмнөд хэсгийг дайран өнгөрч, удаан хугацаагаар үргэлжилсэн аадар ийнхүү гамшиг дагуулсан бөгөөд аадар Мозамбикийн хөрш зэргэлдээ Өмнөд Африк, Зимбабве, Ботсванна зэрэг улсуудыг мөн дайраад байгаа гэнэ. Улс оронд нь нүүрлээд гамшгийн нөхцөл байдалтай уялдан Мозамбекийн Засгийн газраас орон гэргүй болсон хүмүүст орогнох байр, цэвэр ус, хоол хүнсээр хангах ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа аж.
Э.АНХТУЯА