Naomi Campbell 40 нас хүрлээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Naomi Campbell 40 нас хүрлээ

Алдарт загвар өмсөгч Naomi Campbell өчигдөр 40 нас хүрч, түүний тэрбумтан найз залуу Vladimir Doronin түүнд зориулан францын “Eden Roc” зочид буудалд тансаг үдэшлэг зохион байгуулжээ.
Загвар өмсөгч Naomi-гийн төрсөн өдөртэй нь тэдний үерхэж эхэлсний нэг жилийн ой давхцаж байгаа бөгөөд тэдний баярыг хуваалцхаар дотны найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байна.
Vladimir Doronin хайртай бүсгүйдээ 40 ширхэг цагаан сарнай бэлэглэж, үдэшлэгийн арга хэмжээг эхлүүлсэн байна.
Тэдний зочдоор алдарт дуучин Jennifer Lopez нөхөр Marc Anthony-гийн хамт, загвар өмсөгч Eva Herzigova, тэргүүн баячуудын нэг Philip Green түүний охин Chloe зэрэг алдар нэртэй хүмүүс хүрэлцэн ирсэн байна.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж