Г.Сэр-Одын шагналыг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

Г.Сэр-Одын шагналыг гардууллаа

Монголын зохиолчдын эвлэлийн 84 жилийн ой, “Алтан өд” наадмыг тохиолдуулан зарим хүмүүст Гомбын Сэр-Одын нэрэмжит шагнал гардууллаа. Үүнд залуу зохиолч, яруу найрагч С.Баттулга, Ч. Ууганбаяр, Б.Ганхүрэл, На. Батболд, Б.Ганчимэг нарт өнөөдөр МЗЭ-ийн байранд шагналыг нь гардууллаа. Мөн зарим уран бүтээлчдэд МЗЭ-ийн нэрэмжит шагнал гардууллаа. Энэ үеэр МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав “Зохиолчдын эвлэлийн шагнал гэдэг зохиолчдын хувьд хамгийн том шагнал нь байдаг. Өнөөдөр гурван үеийн төлөөлөлөөс шагнагдлаа. Хорооны маань 84 жилийн ойтой “Болор цом” наадам давхцсан учир өнөөдөр энэ шагналаа гардуулж байгаа юм. Г.Сэр-Одын шагналыг талийгч Ж.Болд-Эрдэнэ авчихаад “Надад өөр ямар ч шагнал хэрэггүй” хэмээн хэлж байсан юм шүү. Та бүхний уран бүтээлд өндөр амжилт хүсье” хэмээн хэллээ. Гомбын Сэр-Од 1917 онд Сэлэнгэ аймгийн Арбаянгол суманд төрсөн бөгөөд 23-хан наслахдаа Монголын утга зохиолд сор болсон “Өвлийн нэгэн өглөө”, “Дөмөн”, “Хавар”, “Намар” зэрэг уран бүтээл туурвин үлдээсэн юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж