Одонтой эхчүүд хэрхэн мөнгөө авах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

Одонтой эхчүүд хэрхэн мөнгөө авах вэ?

Төрөөс жилдээ нэг удаа зургаан хүүхэд төрүүлсэн, нэгдүгээр зэргийн одонитой эхэд 200 мянга, дөрвөн хүүхэд төрүүлсэн, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү мөнгийг сар шинээс өмнө эхчүүдэд Хаан, Хадгаламж, Капитал зэрэг банкаар дамжуулан олгож дуусгахаар болжээ.

Эхчүүд тэтгэмжийн мөнгөө авахын тулд  сум, дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсүүдэд бүртгүүлэх шаардлагтай аж.  Тиймээс одонтой эхчүүд “Эхийн алдар” одонгийн болон иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон мөнгөн тэтгэмж авахыг хүссэн өргөдлийг дүүргийнхээ Халамж үйлчилгээний байгууллага, сумынхаа нийгмийн ажилтанд өгч бүртгүүлэх хэрэгтэй аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж