Энэтхэгийн зохиолч шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн зохиолч шилдгээр тодров

Энэтхэгийн зохиолч Жийт Тайл хамгийн анхны роман 1970-аад оны Мумбай дахь хар тамхи, мансуурлын ертөнцийн талаар өгүүлдэг “Narcopolis” бүтээлээрээ Азийн утга зохиолын шилдгүүдийг шалгаруулдаг “Asian literary prize” наадмын шилдэг өргөмжлөлийг хүртжээ. Малайз, Монгол, Өмнөд Солонгос, Энэтхэг, Камбож, Япон, Мьянмар тэргүүтэй Азийн 40 гаруй орон 2007 оноос хойш оролцсоор ирсэн уг наадамд анх удаа Энэтхэг зохиолч бүтээл шилдгээр шалгарч байгаа юм байна.

Шилдгийн шагналыг 32 мянган евро буюу 50 мянган ам. долларын шагналыг хүртэж байгаа нь энэ аж. Түүнчлэн уг наадамд Жийт Тайлаас гадна Пакистан-Канадын зохиолч Мушарраф Аль-Фаруки “Between Clay and Dust” бүтээлээрээ Японы зохиолч Хироми Каваками “The Briefcase” бүтээлээрээ, Малайзийн зохиолч Тэн Ван Эн “The Garden of Evening Mists” бүтээлээрээ мөн “Asian literary prize”-ийг тус тус хүртжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж