“Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, 2013 оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Гэхдээ энэ асуудлаар тодорхой мэдээлэл хомс байгаа юм. Ямар ч байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн одоогийн нөхцөл байдал санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа билээ. Засгийн газраас тус компанийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгох шийдвэрийг гаргасан ч одоо хэр нь олгохгүй байгаа. Тиймээс төсөв хэлэлцэх асуудал дотор энэ асуудал хөндөгдсөн байх талтай гэнэ.
Г.ДАРЬ