Ашигт малтмалын хуулийн төсөлд санал авч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын хуулийн төсөлд санал авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас боловсруулж байгаа билээ. Хуулийн төсөлд тус хуулиар зохицуулах харилцаанд оролцогчдын санал зөвлөмжийг тусгах нь тэргүүн зэргийн ач холбогдолтой юм. Тиймээс  нийт бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн саналыг хоёрдугаар сарын 15-ны дотор Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд хүлээн авах ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70111545, 99187900 дугаарын утаснаас лавлах боломжтой бөгөөд ЭНД дарж хуулийн төслийг үзнэ үү.

У.БОЛОР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж