Уулчдын баг авиралтаа эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Уулчдын баг авиралтаа эхлүүлжээ

Монгол Улсын гавъяат тамирчин
Б.Гангаамаа ахлагчтай эмэгтэй уулчдын баг өмнөд Америкийн Аконкагуа
ууланд авиралт хийхээр долоо хоногийн өмнө эх орноосоо мордсон билээ.

Уулчид
зорьсон газартаа хүрч, бэлтгэлээ базаан авиралтаа эхэлсэн тухай мэдээ
ирлээ. Өчигдөр орой ирсэн мэдээнд “Бид өнөөдрөөс авиралтаа эхэллээ.
Уулчдын биеийн байдал сайн. 2950 метр дээр байна. Үүнээс дээш холбоо
барих боломжгүй. Аконкагуа уулнаас.” гэж уулчин Л.Гантулга мэдээллээ.

Монгол
Улсын гавъяат тамирчин Б.Гангаамаа ахлагчтай эмэгтэй уулчдын багт
Л.Гантулга /Эрдэнэт/, Ч.Тэрбиш /Эрдэнэт/, Л.Наран /Эрдэнэт/,
Д.Эрдэнэтогтох /Өмнөговь/ нарын тамирчид оролцож байгаа бөгөөд өнгөрсөн
жилийн сар шинийн өмнөхөн Африк тивийн ноён оргил Климанжаро ууланд
авиралт хийсэн туршлагатай тамирчид юм. Баг тамирчиддаа амжилт хүсье.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж