Филиппин улсын Тагатая хотноо Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд Монгол, Энэтхэг, Филиппин, Малайз, Вьетнам зэрэг улсын эрэгтэй 42, эмэгтэй 16 тамирчид оролцож байгаагаас манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр шатарчин оролцож байна. Тодруулбал, ОУИМ Б.Гүндаваа (2522), ОУШХМ Г.Мөнхгал (2372), ОУШХМ С.Билгүүн (2213), спортын дэд мастер Р.Амгаланбаатар (2097) нар оролцож байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд нэгд эрэмбэтэй их мастер Б.Мөнгөнтуул (2453), гуравт эрэмбэлэгдсэн их мастер Т.Батчимэг (2323) нар өрсөлдөж байна.
Тэмцээний дөрвөн өргийн дараах байдлаар ОУИМ Б.Гүндаваа гурван оноогоор зургадугаар байрт, ОУШХМ Г.Мөнхгал 2,5 оноотой 12 дугаар байр, спортын дэд мастер Р.Амгаланбаатар 2 оноотой 27-р байрт явна. Эмэгтэйчүүдийн хувьд тус тэмцээний нэгд эрэмбэтэй их мастер Б.Мөнгөнтуул гурван оноотой тэргүүлэгчдийн эгнээнд яваа бол их мастер Т.Батчимэг 1,5 оноотойгоор 11-р байрт явна.
Тэмцээн швейцарь системээр есөн тавил тавих бөгөөд энэ сарын 29-нд аваргууд тодорно. Сонирхуулахад, тус тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх онд болох ДАШТ-нд оролцох эрхийг авах юм.
Ч.БОЛОР