Их Британид залуу гүнжүүд Маргарет ба ирээдүйн хатан хаан Елизавета нарын тухай кино бүтээнэ. Энэ талаар The Guardian сонинд мэдээлсэн байна. Маргарет гүнжийн дүрийг 23 настай Жуно Темпл бүтээх гэнэ. “Хар рыцарь” киногоороо Темпл хэдийнэ олны танил болоод байгаа билээ. Шинэ киног “Girls’ Night Out” гэж нэрлэжээ. Их Британийн ирээдүйн хатан хаанд Александра Роач (Alexandra Roach) тоглоно. Киног 1966 “Гамбит” гэх инээдмийн киноны шинэ хувилбарыг бүтээсэн найруулагч Майкл Хоффман найруулах ажээ.
Киноны үйл явдал нь 1945 оны тавдугаар сарын 8-нд болох бөгөөд фашист Германыг ялсны баяраа тэмдэглэж байгаа олонтой нийлэхээр гүнжүүд Букингемийн ордноос зугтан гардаг. Гүнжүүд романтик бөгөөд бага зэргийн аюултай адал явдалтай учирдаг ажээ. Энэ түүх хэдийгээр зохиомол боловч олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Кино энэ жилдээ багтан прокатад гарах ажээ.
Британийн хааны гэр бүлийнхэн тэдний тоонд Маргарет гүнж, хатан хаан II Елизаветагийн тухай цөөнгүй кино хийгдсэн байгаа. Маргаретын тухай кинонуудад голчлон “самуунт гүнж” нэртэй болгосон амьдралын түүхээс нь өгүүлдэг. Тэрбээр үдэшлэгт дуртайгаас гадна эхнэрээсээ салсан, язгууртан биш нисгэгч ахмадтай гэрлэхээр дуулиан дэгдээж байсан юм. Гүнж 2002 онд 71 насандаа цус харван өөд болсон юм. Түүний том эгч II Елизавета одоо 86 настай, 1952 оноос хойш хаан ширээнд сууж байгаа юм.