![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/1/41dcfb5cd9a1f4ea/8bb5d9b7c28a12d2big.jpg)
Асуулгын хариуг Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өгсөн юм. Дээрх мэдээллээр малчдын нийгмийн буюу тэтгэврийн даатгалд хамрагдсан байдлыг сүүлийн таван жилээр судалж үзвэл хамрагдвал зохих нийт малчдын 4-6,3 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 14.7-20.5 хувь нь сайн дурын даатгалд хамрагджээ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалд хамрагдалт хангалтгүй байгаагийн цаад шалтгаан нь тэтгэврийн даатгалын тогтолцоо, тэдний хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нийцэхгүй байгаатай холбоотой гэнэ. Шинэчлэлийн Засгийн газар нь эдгээр хэсгийг нийгмийн даатгалд хамруулах хүрээнд хэд хэдэн удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, зарим хувийн хэвшлийн салбарт очиж ажилласнаар 52334 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд, 148723 иргэнийг эрүүл мэндийн даатгалд тус бүр хамруулжээ. Цаашдаа энэ арга хэмжээг үргэлжлүүлж зохион байгуулах юм байна.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд холбогдох яамдын сайд, дарга нараас асуулт асууж, хариултаа авснаар энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ. Сануулахад, УИХ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхээр ирэх долоо хоногийн пүрэв гаригт санал хураахаар боллоо.
Г.ДАРЬ