![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2012/4/3fe9b9765d01f434/114aba64d647619dbig.jpeg)
Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал өнгөрсөн оны сүүлчээр шалтгаангүйгээр хорогдсон бөгөөд энэ нь ойролцоо оршдог уурхайн цацрагаас шалтгаалсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Цөмийн энергийн газраас шалгалт хийжээ. Хөрс, усны дээжийг тус газрын харъяа Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори, геологийн төв лаборатори, УСУГ-ын усны төв лабораторид шинжилсэн байна. Шинжилгээгээр дээрх газраас авсан ус, хөрсөнд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд 12 тугал цацрагийн бохирдлоос болж хорогдоогүйг нотоллоо хэмээн Цөмийн энергийн газар өөрийн сайтдаа мэдээлсэн байна.
Д.ЦЭЦ