21 мянгыг цагаан сарын өмнө олгохгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

21 мянгыг цагаан сарын өмнө олгохгүй

Иргэн бүрт сар тутам олгож байсан 21
мянган төгрөгийн халамж өнгөрсөн оны долдугаар сард тасалбар болсон.
Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн сарын 21 мянган төгрөгийг өнөөг хүртэл авч
амжаагүй иргэд олон байна. Тиймээс бид Нийгмийн халамж, үйлчилгээний
ерөнхий газрын Халамжийн газрын дарга М.Лхагвасүрэнгээс 21 мянган
төгрөгийг хэзээ олгох талаар тодрууллаа.

-21 мянган төгрөгөө авч амжаагүй хичнээн иргэн байна вэ?

-Улсын
хэмжээнд 40 гаруй мянган хүн 21 мянган төгрөгийн халамжийг мөнгийг авч
чадаагүй гэсэн тоо бий. Гэхдээ энэ тоо байнга нэмэгдэж байна. Шинэчилсэн
бүртгэлд бүртгүүлж амжаагүй байсан иргэд цөөнгүй байгаагийн дээр
гадаадын улс оронд ажиллаж амьдарч буй иргэд бүртгэлд шинээр орж байгаа.
Үүнээс үүдэн мөнгөө аваагүй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ
оны эхний улиралдаа багтаан 21 мянган төгрөгөө аваагүй иргэдийн тоог
нарийвчлан гаргахыг зорьж байна.

-Тэгэхээр иргэд 21 мянган төгрөгөө цагаан сараас өмнө авч чадахгүй нь ээ?

-Цагаан сарын өмнө олгох боломжгүй. Чухам хэзээ олгож эхлэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна гэлээ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж