“Алтан өд”-ийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

“Алтан өд”-ийн эзэд тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам 12 дах жилдээ маргааш болох гэж байгаа юм. Тэгвэл саяхан “Алтан өд”-ийн эзэд тодорсон байна. Найман төрөлд шилдэгээ шалгаруулдаг тус наадмын “Алтан өд”-ийг яруу найргийн төрөлд яруу найрагч П.Майнбаяр “Өвсний шувуу”, Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээлд зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн”, Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Дашмөнх “Хуучин хүүхэлдэйнүүд”, Хүүхдийн зохиолын төрөлд Э.Амарзаяа “Гайхамшигт арал”, Жүжиг, киноны зохиолын төрөлд М.Эрдэнэбат “Хүний үнэр” теле жүжиг, Утга зохиолын онол, түүх, шинжлэлийн бүтээлд Д.Галбаатар- Уран зохиолын нэвтэрхий толь бүтээлээрээ тус тус хүртсэн бол Уран зохиолын судлалын бүтээлд Б.Пүрэв-Очир “Цэндийн Дамдинсүрэн болон түүний…” Утга зохиолын орчуулга төрөлд Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис-1”, Баримтад уран зохиолын төрөлд Б.Золбаяр “Бүгээн” бүтээлээрээ хүртэхээр болжээ.

“Алтан өд” наадам маргааш орой Чингис зочид буудлын Тэмүүжин ресторанд болох юм.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж