Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2013 онд эрүүл мэндийн байгууллагуудтай үргэлжлүүлэн гэрээ байгуулан хамтарч ажиллах юм. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт, семинарыг өнөөдрөөс хийж эхэллээ. Уг уулзалт нэгдүгээр сарын 25, 28, 29-ний өдрүүдэд Нийгмийн даатгалын ерөнхий газарт болох бөгөөд үүнд салбарын мэргэжилтнүүд, НДЕГ-ын дэргэдэх ЭМДГ-ын удирдлага, мэргэжилтнүүд,  хамтран ажилладаг даатгалын гэрээ бүхий нийслэлийн хувийн хэвшлийн эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангийн удирдлага зэрэг 400 орчим хүн оролцох юм байна. Уулзалтын хүрээнд иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын гэрээний хэрэгжилт, гэрээлэх үйл явц, гэрээ дүгнэх аргачлалын талаар сургалт, мэдээлэл өгөхөөс гадна  эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, төлбөр тооцоог боловсронгуй болгох чиглэлээр тулгамдаж буй асуудлаар  нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Ийнхүү Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн болоод хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагууд буюу эмийн сан, эмнэлэг, рашаан сувиллын газруудтай хамтарч ажилласнаар иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ойртуулах, тусламж үйлчилгээг ач холбогдолтой тухай албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж