Шинэ он гарсаар нийслэлийн бүсийн шатрын тэмцээн явагдаад байсан бол 2013.01.26-наас өвлийн спортын төрлүүд эхлэх гэж байна. Их наадам уламжлал ёсоор цана, тэшүүр гэсэн өвлийн спортын хоёр төрөлд зохион байгуулагдана. Төрөл тус бүрт 10 гаруй их дээд сургуулийн 50 гаран тамирчин оролцох мэдүүлгээ урьдчилсан байдлаар ирүүлээд байна.
Цанийн төрлөөр эрэгтэй 10 км, 20 км, сонгомол техникээр 10 км, эмэгтэй 5 км, 20 км болон сонгомол техникээр 10 км-д өрсөлдөнө. Мөн багийн буухиа уралдаан болно.
Тэшүүрийн төрлөөр эрэгтэй 500м, 1500м, 3000м, 5000м, эмэгтэй 500 м, 1000 м, 1500 м, 3000 м зайд тус тус уралдана.
Энэхүү цана, тэшүүрийн тэмцээнээс шалгарсан тамирчид 2013 онд Италийн Трентино хотод зохиогдох өвлийн 26 дугаар “Универсиад” их наадамд оролцох эрхтэй болох юм..
Цанын төрлийн тэмцээнүүд 01.26-29-нд “Скай резорт” цанын баазад, тэшүүрийн тэмцээнүүд 01.26-27-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.