Би юу хийвэл тэр хүн хамгийн жаргалтай болох бол…

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Би юу хийвэл тэр хүн хамгийн жаргалтай болох бол…

               Японд зогсоо зайгүй бороо ороод л ороод
л._. Уйтгартай ч юм шиг. Удахгүй 6 сар гармагц борооны улирал эхэлнэ
гэсэн. Тэгэхээр жинхэнэ гунигт хайрын дуу болно байхдаа хэхэ…  Ядахнаа
эндхийн бороонд нутгийхаа бороонд шалба нордог шигээ гүйж болохгүй юм.
Үс халзардаг гээд хэн ч юм хэлчихсэн юмаа кк. Тэгээд л аминдаа хайртай
хүн чинь хальт гараа тосож хорхойгоо дарчихаад шүхрэн дор нуугдсан шигээ
л явж байна.
              Ээжтэйгээ ирснээсээ хойш ярьсангүй.
бид 2 ерөөсөө нэтэд таарахгүй юмөө. Нэг нь хүлээхээр нөгөөх нь ажилтай
болчих нь.. Би ээжийгээ ер нь их бодож байна аа. Өдийг хүртэл миний ээж
4н дүү, аав ээжийнхээ төлөө өөрийнхөө боловсрол боломжоос эхлээд бүх л
зүйлээ гаргуунд нь хаяж, үргэлжлээд тэднийгээ гайгүй болов уу гэтэл ах
бид 2ыг хүний дайтай хүн болгох гэж биеэ хэд хувааж, бас аав минь ээжийг
хир их халамжилж хайрлаж байсан бол гэдэгт би эргэлзэх боллоо. Ганц
чихэр олдсон ч ах бид 2т авчирч өгдөг ээжийгээ өдий хүртэл ачилж өргөж
чадахгүй байгаа өөрийгөө яах вэ би… Ээж маань нүүрээ будаж, өөртөө
хувцас авна гэхийн оронд бид 2т хэрэгтэй ном дэвтэр авч өгдөгт нь
дасчихсан, бүр анзаардаг ч үгүй байж.. Айлын эхнэрүүд үнэтэй хувцас
брэндийн ус, нүүрний будаг авч нөхрийхөө машинаар зугаалдаг бол миний
ээж хэзээ ч тэгж үзээгүй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж