Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд 2012” наадам 12 дахь жилдээ болох гэж байгаатай холбоотой нилээд хэдэн уран бүтээлчийг Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналаар шагнахаар болжээ. Үүнд Д.Алтангэрэл “Тогосын цагаан овоо”, Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис” Л.Ганзул “Сэтгэл бүрдийн тойром”, В.Нэргүй “Хайрын зүг”, Б.Сарантуяа “Сорхугтани хатан”, С.Ууганбаяр “Тавилангийн цэцэрлэг”, М.Амгалан “Дутуу сонссон дуу”, Г.Сонинбаяр “Тунгалаг дарсны эгшиг”, Б.Чулуунцэцэг “Амраг нандин”, Т.Нямдэндэв “Бугын дуудлага” бүтээлээрээ авсан бол З.Далхжав, Ц.Дашдамба, Ц.Нүүдэл нар мөн Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагнал хүртэхээр болжээ. Эдгээр уран бүтээлчдэд маргааш Чингис зочид буудалд болох “Алтан өд” наадмын үеэр шагналыг нь гардуулах юм байна.
Т.ДАРХАН