гоё үгэнд эзэн болж чадсангүй, чиний хайрлан байж хэлсэн тар ариун
нандин гэсэн үгийг би зүгээр л өчигдөр оройны салхинд, тэр залуугийн
ажлын өрөөнд алдчихлаа, би одоо л тэр нандин гэдэг үгийн утгыг ойлгож
байна, чи намайг үнсхээсээ хүртэл хайрлаж ганцхан гараас минь атгаад
явдаг байсныг би одоо л ойлгож байна, миний өнгөрсөн амьдралд хамтран
амьдрагч байсан тэр залуутай уулзахгүй гэж хэлж байсан ч хэлсэндээ хүрч
чадсангүй, тэгээд бас нууж чадахгүй чамд хэлчихсэн болохоор чи минь
надад гомдсон байхдаа, би ямар ч тэнэг юм дээ, гомдолгүй яахавдээ..,
намайг санаад байна гэж хэлхийн бол чи шууд л ирж байна гэсэншдээ, гэтэл
би чамайг санаад байна гээд мсж бичсэн чинь чи алга…
би тэр залууд үнсүүлэхдээ өөрийгөө үзэн ядаж байсан, би тэрнийг гэх
сэтгэлгүй болсон байсан, чамайг л бодож, чиний нүд, инээмсэглэл бүгд л
харагдаж би чамаас өөр юу ч бодохгүй байсан. түүний хэлсэн ганц л үг
намайг баярлуулсан. юу гээч, урьд нь би түүнийг үнэрлэж, түүний хацраас
үнэртэх үнэрэнд маш их дуртай байсан, өчигдөр түүнийг үнэрлэсэн боловч
миний мэдэрдэг байсан тэр үнэр байгаагүй ээ, тэгхэд тэр надад "өмнө нь
чи өөрөө хүсэж хайрлаж үнэрлэдэг байсан болохоор өөрөө тэр үнэрийг ялгаж
үнэрлэдэг байсан, одоо сэтгэл чинь хөрсөн болохоор тэр үнэр чамд
үнэртэхгүй" гэж хэлсэн, үнэхээр тийм юм билээ, чиний үнэр ямар гоё
билээдээ, яг л нялх хүүхдийнх шиг. би тийм тансаг үнэрээс холдож чадна
гэжүү…