Башара Ассад партизаны отрядууд байгуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Башара Ассад партизаны отрядууд байгуулж эхлэв

Сирийн армийн эргүүл Алеппо хотын гудамжинд. Фото: George Ourfalian / Reuters
Сирийн сөрөг хүчний төлөөлөгч мэдэгдэхдээ, Дамаск Батлан хамгаалах үндэсний арми гэдгийг байгуулж эхэллээ гэсэн байна. Тэр нь дэглэмийн төлөө зэвсэг барин тэмцэх хүсэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүдээс бүрэлдэх бөгөөд хагас цэрэгжсэн бүтэц байх гэнэ. Эдгээр отрядууд  өөрсдийн командын зэрэг дэвтэй байх ба Иран сургагчдын удирдлага дор бэлтгэгдэх гэнэ.

Засгийн газрын эсрэг босогчид партизаны дайны дэглэмийг эрх баригчдад тулгасантай арми нь тэмцэх чадваргүй болсныг гэрчлэх эдгээр отрядууд эхнийхийг хамгийн тайван биш гэгдэх Хомс хотод байрлуулж эхэлжээ. Тэдний эхний зорилго нь өөрсдийн хот сууринийг хамгаалах явдал болсон байв. Үндэсний армийн отрядууд нь Алавитийн “Шабих”-тай холбоогүй бөгөөд түүнд голчлон бие даасан ажиллагаа явуулна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж