Бенгазид халдлага гарч болзошгүйг анхааруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Бенгазид халдлага гарч болзошгүйг анхааруулжээ

Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг. Фото: Rodrigo Abd / AP

Их Британийн Гадаад хэргийн яам барууны орнуудын иргэдэд Бенгази хотод халдах бэлтгэл хийж байгаа нарийн мэдээлэлтэй буйг энэ сарын 24-ний өдөр мэдээлсэн байв. Тэр мэдээллийнх нь дагуу бэлтгэгдэж байгаа аллага ойрын хугацаанд хийгдэх гэнэ.

Үүнтэй холбогдуулан ГХЯ иргэддээ хандан зөвхөн Бенгазид биш тус улсын өмнөд мужуудад очихгүй байхыг зөвлөж байна. Түүнээс гадна онцын шаардлагагүйгээр Ливийн эргийн бүсэд байгаа британичуудад тэндээс явахыг яамнаас сануулав. Халдлага олон байж болох бөгөөд гадаад хүмүүс их байдаг газар хийгдэж магадгүй гэнэ.

Британийн дипломатууд бэлтгэгдэж байгаа аллагууд нь Малигийн сөргөлдөөнд барууны орнууд оролцож байгаагийн хариу байх бололтой. Мөн Ливийн олон нутагт хүнд зэвсэг хэрэглэсэн мөргөлдөөнүүд гарах аюул байгааг британичуудад сануулаад эрүүл мэнд, амь насаараа эрсдэл хийхгүй байхыг иргэддээ сануулжээ.
Ливид очих сэтгүүлчдэд юуны түрүүнд орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авахыг дипломатууд зөвлөв. Бэлтгэгдэж байгаа аллагын тухай мэдээний эх сурвалжийг яам дурдаагүй байна.

Сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сарын 11-нд Бенгази дахь Америкийн консулын газар халдсан хэрэг гарч, элчин сайд нарын дөрвөн дипломат алагдсан байв. Вашингтон уг хэргийг аллага гэж үзээд гэм буруутнуудыг олж шийтгэхийг эрх баригчдаас нь шаардаж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж