Монголын багш нарын баярыг 47 дахь удаагаа тэмдэглэх гэж байгааг тохиолдуулан Нийслэлийн багш нарын аварга шалгаруулах уламжлалт таван төрөлт “Спорт наадам 2013” тэмцээн амжилттай болж өндөрлөв. Энэ сарын 21-22-нд болсон тэмцээнд нийслэлийн найман дүүргийн 300 гаруй багш нар өрсөлдсөн байна. “Спорт наадам-2013” наадамд оролцсон багш нарын 30 хувь нь спортын өндөр цол зэрэгтэй тамирчин багш нар байсан нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, өндөр түвшинд болсныг харууллаа. .
Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Баянзүрх дүүрэг, удаахь байрт Чингэлтэй дүүргийн багш нар орлоо. Харин гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн багш нар шалгарсан байна.
Тэмцээний шилдэг тоглогчооор волейболын төрөлд эрэгтэйчүүдээс Баязүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн багш ОУХМ Л.Баатархүрээ, эмэгтэй шилдэг тоглогчоор мөн сургуулийн технологийн багш Ч.Отгончимэг нар шалгарлаа. Харин сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн биеийн тамирын багш Ж.Батдэлгэр тодорсон бол, эмэгтэйчүүдээс Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн багш К.Айнур авахаалж самбаагаараа шалгарсан байна.
Ш.ЧИМЭГ