Баянгол дүүргийн XII хороонд байрлах “High class” зочид буудалд энэ сарын 22-23-нд шилжих шөнийн 02.00 цагт зочид буудлаар үйлчлүүлж байсан эмэгтэй цонхоор унаж амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач бүсгүй тухайн үед найз бүсгүйчүүдийн хамт БНХАУ-ын иргэнтэй хамт үйлчлүүлж байсан аж. Хятад иргэнтэй тус өдөр найзаараа дамжуулж танилцсан бөгөөд мөнгөний асуудлаас болж хоорондоо маргалдсан байж болзошгүй гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Тус хэрэгт холбогдуулан амиа алдсан эмэгтэйтэй хамт байсан гурван хүн болон, буудлын ресепшн нэг хүнийг шалгаж байна. Шалгагдаж байгаа хүмүүсийг талийгаач эмэгтэйг цонхоор түлхсэн үү эсвэл эмэгтэй өөрөө үсэрсэн үү гэдгийг шалгаж тогтоох юм” гэв.
Д.ЖАРГАЛ