Тэнгис, Өргөө зэрэг кинотеатрууд өнгөрсөн хугацаанд киночдын билет борлуулалтын орлогоос 60 хувийг шууд суутган авдаг байсан ажээ. Өрсөлдөөний хуулийн дагуу эдгээр кинотеатр нь монополь байдалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа тул Шударга, Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт, хийж дараахи зөрчлийг арилгуулжээ. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга О.Магнай “Давамгай эрхтэйгээр ажиллаж байгаа Өргөө, Тэнгис зэрэг кинотеатрууд киноны билетийн ашгийн 60 орчим хувийг шууд хураан авдаг байсан. Мөн билетэд зарласан бүх урамшууллыг киночдоос авдаг байсныг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Энэ бол яах аргагүй шударга бус үйлдэл байсан. Тиймээс ирэх сарын 01-нээс эхлэн киночид нийт билетийн орлогын 52-55 хувийн уран бүтээлчид буюу киночид авдаг болсон. Энэ нь яах аргагүй төрөөс кино урлагт анхаарч байгаагийн нэг хэлбэр. Харин киночид маань долоо хоног бүр “Box office”-оо буюу орлогоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж байх үүрэг хүлээнэ” гэв.
Д.ЖАРГАЛ