Түүнчлэн чуулга уулзалтад Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте “Европын холбоо Британи болон Данийн хооронд хөгжил дэвшлийн шинэ өрсөлдөөнд уриалах хэрэгтэ.” гэж мэдэгджээ. Мөн тэрээр Их Британийг Европын холбооны идэвхитэй гишүүн орон хэвээр байхыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Марк Рютте “Би евро бүсийн гишүүд эдийн засгийн хямралд хэтэрхий анхаарлаа хандуулж байгаад үнэхээр их санаа зовж байна. Бид үүний оронд өсөлтийг цааш нь үргэлжлүүлэхэд цаг хугацаа, хүчээ зарах хэрэгтэй. Мөн бидэнд зүгээр л Европын холбооны гишүүн байх гишүүн орон биш, Дани, Швед, Их Британи зэрэг улсууд шиг эдийн засагт анхаарлаа хандуулдаг, идэвхитэй гишүүн орнууд хэрэгтэй” гэжээ. Мөн тэрээр “Хэрэв та нарт төлөвлөгөө байгаа бол үүнийгээ хэрэгжүүл, тэгээд үр дүнг нь мэдэр” гэж хэлсэн байна.
Харин Ирландын Ерөнхий сайд Энда Кенни “Би үргэлж европын холбооны гишүүн бус орнуудтай холбоо тогтоохыг эрмэлзсээр ирсэн. Учир нь бидэнд тэдний урам зориг, нөлөөлөл хэрэгтэй” гэж мэдэгдсэн бол Данийн Ерөнхий сайд Хелле Торнинг-Шмитт түүний санааг давтаад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, ирээдүйд шинэ ажлын байр, шинэ хөгжил дэвшлийг эрэлхийлэх хэрэгтэй хэмээн нэмж мэдэгджээ.
Европын холбооны нөлөө бүхий гишүүн орнуудын дээрх мэдэгдэл нь Олон улсын мөнгөний сангаас европын холбоонд авч хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлого нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэнд саад болж, хүчийг сулруулж байгааг анхааруулсантай холбоотой хэмээн шинжээчид дүгнэсэн байна.