Касильяс “Манчестер Юнайтед”-ын эсрэг тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Касильяс “Манчестер Юнайтед”-ын эсрэг тоглохгүй

Испанийн Мадридын “Реал”-ын ахлагч Икер Касильяс зүүн гартаа бэртэл авсны улмаас хоёр сар орчим талбайд гарах боломжгүй болсон тухай Marca мэдээлжээ. Испанийн цомд “Валенсиа”-тай 1:1-ээр тэнцсэн тоглолтын үеэр Касильяс гарынхаа сарвуунд бэртэл авсан юм. Эмч нарын анхны шинжилгээгээр 31 настай хаалгачийг хоёр сар орчмын хугацаанд бүрэн эдгэрэхгүй гэж дүгнэсэн аж.

Ингэснээр Икер Касильяс Аваргуудын лигийн 1/8 шигшээд “Манчестер Юнайтед”-ын эсрэг хийх хоёр тоглолтод оролцож чадахгүй бололтой. Өчигдөр орой Касильяс эмнэлгийн нарийвчилсан шинжилгээнд орсон бөгөөд хариу нь гарсны дараагаар яг хэдий хугацааны дараа тоглох боломжтой нь тодорхой болох юм.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж