
Ли Сьяосуны хэлснээр одоогоор дээрх тооны автомашины зөвшөөрлийг иргэдэд сугалаанаас өөрөөр хэрхэн оновчтой хуваарилах талаар шинэ олон аргыг боловсруулж байгаа бөгөөд уг асуудал эцэслэн шийдэгдсний дараа дахин мэдээлэл хийх гэнэ. Мөн өмнө нь сугалаагаар хожсон ч хараахан хэрэглээгүй байгаа автомашины зөвшөөрлүүдийг буцааж, нэгдсэн санд нэгтгэх юм байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Бээжинд энэ нэгдүгээр сард 1.4 сая хүн автомашин шинээр авах зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаад байгаа боловч ердөө 20 мянган шинэ зөвшөөрөл олгох аж.
Бээжин хот 20 сая гаруй хүн амтай, ойролцоогоор 5.2 сая автомашинтай боловч хувийн автомашин хэрэглэгчид улам нэмэгдсээр байгаа гэнэ.
Б.АНХТУЯА