Бусдад тусалж байж өөрөө сайн сайхан амьдардаг | News.MN

Бусдад тусалж байж өөрөө сайн сайхан амьдардаг

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Бусдад тусалж байж өөрөө сайн сайхан амьдардаг

Сайн сайхан амьдрал өөрөө хүрээд ирдэггүй
“Би удаан хугацаанд байнгын уур бухимдалтай, нийтэч бус, хувиа хичээсэн
байдалтай амьдарч байсан юм. Өнөөдөр нийгэм хүнд байна шүү дээ. Дараа нь
эргэцүүлэн бодлоо. Үнэхээр ингээд амьдралын баяр баясгалангүй насыг
барах нь утгагүй, даанч харамсалтай санагдлаа. Эргэн тойрон хөмсөг
зангидсан, стресст автчихсан, хэт улстөржчихсөн хүмүүс байгаа нь үнэн.
Гэвч би заавал тэднийг дууриах албатай биш биз дээ.

Тэгээд би шинээр амьдрах зорилго тавьсан. Маргааш өглөө нь босоод толинд
хараад инээмсэглэв. Нар цацарсан сайхан өдөр байсанд хэрэндээ л
олзуурхав. Сэтгэл уужрах шиг болж байна. Тэр өдөр миний хөөцөлдөөд
бүтэхгүй байсан ажил санасанаар бүтлээ. Урам зориг ч их орж байна.
Гэртээ ирээд ийм амархан бүтсэнд гайхсан. Гэтэл бичиг баримтаа хагас
дутуу, ойлгоход хүндрэлтэй байдлаар бичсэн байх юм. Үүнээс хойш бичиг
баримтаа эмх цэгцтэй байлгаж, уур бухимдалгүй тайван үедээ л бичдэг
болсон. Бас нэг нээлт хийсэн нь бид дэндүү харамч, хариг зангаасаа болж
өөрсдөө хохирдгийг ойлгосон. Зөвхөн ойр дотны гэлгүй хамт ажиллаж
байгаа, гэмгүй танил, өвчтэй зовлонтой хүмүүст жижиг сажиг бэлэг сюрприз
барихад хичнээн сайхан байдаг гээч!
Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж