Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Emma Watson найз залуугүй

“Harry Potter”-ын цувралаар олны танил болсон жүжигчин, загвар өмсөгч Emma Watson Испанийн рок од, жүжигчин Rafael Cebrian нарыг болздог болсон хэмээн хэвлэлүүдээр шуугиад байгаа.
Харин Emma Watson энэхүү яриаг ор үндэсгүй зүйл хэмээн үгүйсгээд “Rafael бид хоёр жирийн л найзууд. Хайр дурлалын холбоо байхгүй. Бид жилийн өмнө анх танилцсан. Тэр үеэс хааяа хамтдаа тоглолт, үзвэр үздэг болсон юм. Үүнээс болж л хэвлэлээр бид хоёрыг болздог гэж яригдах болсон байх. Тийм зүйл огт байхгүй. Миний хувьд найз залуутай болох тал дээр нэг их яарахгүй гэж бодож байгаа. Загварын чиглэлээрээ илүү хичээж, шаргуу ажиллах төлөвлөгөөтэй байна” гэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж