
хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг эгч дүү Kardashian буюу Kim
Kardashian, Kourtney Kardashian болон Khloe Kardashian Odom нар нэгэн
баг байгуулж, наран шарлагын газар өмсөх дэгжин усны хувцасны коллекци
гаргажээ.
Энэхүү усны хувцасны коллекцио албан ёсны вэб сайтаараа
худалдаж байгаа ба мөн Лос-Анжелес хотноо нэрийн дэлгүүрээ нээсэн байна.
Эгч
дүүс өөрсдийн гэсэн онцлогтой хоёр, хоёр загвар гаргаж энэхүү коллекцио
гаргасан бол ирэх арваннэгдүгээр сард тус бүрдээ таван загвар гарган
шинэ коллекци гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Мөн долдугаар сард
Миамид усны хувцасны шоу зохион байгуулах аж.
Н.Наран