Нөхөн сонгуулийг дахихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулийг дахихаар болжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын нэгдүгээр тойрогт өчигдөр нөхөн сонгууль болсон билээ. Сонгуульд МАХН-аас Г.Арвинбуян, Ардчилсан намаас тус дүүргийн МоАХ-ны дарга Д.Алтанхуяг нар өрсөлдсөн байна. Гэвч сонгогчдын ирц хүрээгүйгээс сонгуулийг дахихаар болжээ. Сонгуулийн дүнгийн талаар Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Батбаатараас тодруулахад “Сонгогчдын ирц 49 хувьтай байснаас сонгуулийг дахихаар болсон” гэлээ. Сонгуулийг долдоо хоногийн дараа дахин явуулах ажээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж