
Эдгээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эхний бүтээн байгуулалтын ажил энэ оны 3 сараас эхлэх юм. Гэхдээ иргэд газраа дахин төлөвлөлтөд оруулахдаа ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, хэрхэн саналаа оруулах талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа учраас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь шийдвэртээ тусгаж ажиллахыг Нийслэлийн удирдлага баримталж байгаа юм. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Д.Баттулга захирамж гарган, хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талаар иргэдийн саналыг авах, иргэдтэй уулзалт хийх ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийхэн 2013 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд дахин төлөвлөлтөд орох байршилд амьдарч байгаа иргэдтэй уулзаж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Ажлын хэсгийхэн 2013 оны 1 дүгээр сарын 26 буюу Бямба гаригт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэдтэй уулзах бол, 2013 оны 1 дүгээр сарын 27 буюу Ням гаригт Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо , Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны иргэдтэй уулзахаар болжээ. Нээлттэй хэлэлцүүлгийн хувиарийг дэлгэрэнгүй танилцуулахад:
ар өдөр | Эхлэх цаг | Байршил | Оролцох албан тушаалтан | Зохион байгуулагдах газар |
1.26 | 12:00 | Сүхбаатар дүүргийн 15-р хороо | Нийслэлийн Засаг даргын орлогч. НИТХ-ын төлөөөлөгч С.Очирбат | 58-р сургуулийн Урлаг заал |
1,26 | 11:00 | Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо | Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ | Сэтгэмж цогцолбор сургуулийн заал |
1.26 | 12:00 | Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо | Нийслэлийн Засаг даргын орлогч НИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай | Жанжин клуб |
1.27 | 13:00 | Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо | Нийслэлийн Засаг даргын орлогч, Н.Гантөмөр | 9-р сургуулийн заал |
1.27 | 11:00 | Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороо | Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа | 49-р сургуулийн Урлаг заал |
1.27 | 13:00 | Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хороо | Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэл | 68 дугаар сургуулийн спорт заал |
Энэхүү хэлэлцүүлэгт оролцсоноор иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд
ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, хэдэн хэсэгт, хэр хугацаанд бүтээн
байгуулалтын ажил өрнөх тухай мэдээллийг бүрэн авах боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.