Хууль сахиулах байгууллагуудыг нэг хуулиар зохицуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Хууль сахиулах байгууллагуудыг нэг хуулиар зохицуулна

Өнөөдөр үдээс хойш Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд боловсруулагдсан зарим хуулийн төслийг танилцуулж, салбарынхаа ажилтнуудаар хэлэлцүүллээ. Тодруулбал, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Мөрдөх албаны тухай хууль, Маршалын албаны хууль болон Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас танилцуулсан байна. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь салбарын суурь хууль болж, харин Мөрдөх алба, Цагдаа, Хил хамгаалахын тухай болон Маршалын албаны тухай хуулиар тухайн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах юм байна. Үндсэндээ өмнө нь хүчний гэж нэрлэгдэж байсан эдгээр байгууллагуудыг нэгтгэсэн нэг хуультай болсоноор тэдгээрийн үйл ажиллагааны зарчмыг батлан хамгаалах буюу зэвсэгт хүчин, иргэний болон захиргааны байгууллагуудаас ялгавартайгаар тогтоож өгч байгаа аж. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэгт Хууль зүйн яамны харьяа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалахынхан төдийгүй онцгой байдлынхан, гааль болон татварын улсын байцаагч нар оролцов. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, яамны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрынхан тэдэнд хуулиун төслүүдийг танилцуулж, сонирхсон асуултад нь хариулан, санал бодлыг нь сонссон юм.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж