
Энэ долоо хоногийн даваа гаригт шинэ ажлаа хүлээж авсан Д.Батсайхан захирлаас зарим зүйлийг тодрууллаа.
-Шинэ ажлаа чухам юунаас эхлэх вэ?
-Ажлаа банкны дотоод зохион байгуулалтаас эхэлнэ дээ. Банкны үйл ажиллагааг илүү сайн болгохын тулд хийх ажил их байна.
-Дотоод зохион байгуулалт гэхээр бүтцийн өөрчлөлт гэдэгтэй адил сонсогдох тал бий?
-Бүтцийн өөрчлөлт бол ажил явуулахын эхлэл болохоос халаа солио хийнэ гэсэн үг биш. Ажлын байрны чиг үүргийг ягштал биелүүлдэг хүн бол халагдана гэж айх учиргүй шүү дээ.
Д.СУРА