Ц.Элбэгдорж: Эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан дээр биз

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан дээр биз

Ц.Элбэгдорж: Эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан дээр биз

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс түүний санаачлагаар УИХ-д өргөн баригдсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн талаар Давост ажиллаж байгаа манай сурвалжлагч тодрууллаа.

-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг өнөөдөр эргүүлэн татсан байна. Энэ талаарх таны байр суурийг олон нийт сонирхож байна?

-Хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн хамгийн  үнэт зүйл зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн гол үзэл санаа нь энэ эрх чөлөөг дэмжих, баталгаажуулахад байх ёстой. Хэлэлцүүлгийн явцаас харахад хуулийн утга санаа, зорилго өөрчлөгдөж байгаа юм шиг байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан дээр биз.       

А.ЧАНДМАНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж