
П.Сумъяжав нь өнгөрсөн 2009 оны хоёрдугаар сарын 14-нд Д.Бямбадорж гэгчтэй урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн О-гийн гэрээс эд зүйл дээрэмдэх явцдаа таван настай Н-ийн хоолойг хэрчиж, амь насыг нь хөнөөсөн юм. Мөн 12 настай О-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж амь насанд нь хүрэхийг завдаж, хүчирхийлсэн. Түүнд Баянгол дүүргийн 15 жилийн хорих ял оногдуулсан ч 18 нас хүрээгүй гэх үндэслэлээр Өршөөлийн хуульд хамруулан суллаж байсан юм.
Д.ЖАРГАЛ