Kardashian-ы эгч дүүс усны хувцасны коллекци гаргалаа | News.MN

Kardashian-ы эгч дүүс усны хувцасны коллекци гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Kardashian-ы эгч дүүс усны хувцасны коллекци гаргалаа

Шоу бизнесийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг эзлэн, үргэлж хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг эгч дүү Kardashian буюу Kim Kardashian, Kourtney Kardashian болон Khloe Kardashian Odom нар нэгэн баг байгуулж, наран шарлагын газар өмсөх дэгжин усны хувцасны коллекци гаргажээ.
Энэхүү усны хувцасны коллекцио албан ёсны вэб сайтаараа худалдаж байгаа ба мөн Лос-Анжелес хотноо нэрийн дэлгүүрээ нээсэн байна.
Эгч дүүс өөрсдийн гэсэн онцлогтой хоёр, хоёр загвар гаргаж энэхүү коллекцио гаргасан бол ирэх арваннэгдүгээр сард тус бүрдээ таван загвар гарган шинэ коллекци гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Мөн долдугаар сард Миамид усны хувцасны шоу зохион байгуулах аж.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж