
Хакухо өнөөдөр болгар озэки Котоошюүтай таарсан юм. Өмнө нь 40 удаа барилдахдаа 31 удаад нь ялж байсан Мөнхбат аваргын бага хүү жилийн өмнө түүнд ялагдаж байжээ. Тиймээс болгар сумочид ялах боломж тун бага мэт эхэндээ санагдаж байв. Котоошюү хурдан босч, Хакухог түрэн дэвжээнээс гаргах мөчид хариу мэх хийсэн ч амжсангүй. 30 насандаа сумог орхино хэмээн мэдэгдсэн Хакухо хэдхэн хоногийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Тайхогийн амжилтыг эвдэхэд уг нь гарын хуруунд багтахаар л түрүү үлдээд байгаа билээ.
Харумафүжи өмнө нь 36 удаа тааран барилдахдаа 24 удаа унаж үзсэн Котошогикүтэй барилдаж давлаа. Давааням зааны бага хүү хурдтай босч, өрсөлдөгчөө хүчтэй түрмэгцээ урагш дайрахад нь зайлж татаад хялбархан давсан юм. Харин Какурюү Кисэносатод ялагдснаар найман даваа дөрвөн унаатай боллоо. Кисэносато арван даваа хоёр унаатай үлдлээ.
Ийнхүү 12 өдрийн дараагаар ёкозүна Харумафүжи нэг ч унаагүй тэргүүлж, түүний араас ёкозүна Хакухо, озэки Кисэносато нар арван даваа хоёр унаатайгаар явж байна.
Өнөөдөр монгол сумочид хэрхэн барилдсан дүнг дор хавсаргалаа. Харин барилдааны бичлэгүүдийг хожуу нэмж оруулах болно.
