Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Нам намын хороо ээлжит бус хурлаа хийж, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, удирдлагаа өөрчлөхөөр болсон билээ. Намын удирлагад итгэл хүлээлгэхгүй байх үндэслэл нь “2004, 2008, 2012 оны Орон нутгийн сонгуулиудад удаа дараалан намаа ялагдуулсан” гэх шалтгаан аж. Тус дүүрийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаярт итгэл үзүүлэх үү гэсэн асуудалд хуралд оролцсон гишүүдийн 96,4 хувь нь эсрэг санал өгсөн аж. Санал хураалтын дүнг үндэслээд СХД-ийн Ардчилсан намын удирдлагыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, санал хураалтаар СХД-ийн Ардчилсан намын даргаар Ө.Пүрэвбаатарыг, Дэд даргаар Д.Цогтбаатар, М.Зундуйдаваа, Б.Мөнхгэрэл, Ш.Даваажав нарыг, Хэрэг эрхлэх газрын даргаар Ч.Төмөрийг сонгож, намын хорооны тогтоолоор баталгаажуулсан байна. Энэ удаагийн ээлжит бус хурлын шийдвэрийг ёсчилж, тамга тэмдгээ өглөө хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч намын дарга Л.Эрхэмбаяр одоогоор тамгаа хүлээлгэн өгөөгүй байгаа гэнэ.
Б.ЭНХМАА