УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байсан ч төсөл санаачлагчийн зүгээс хуулийн төслийг татах санал гаргасан тул төслийн хэлэлцүүлгийг УИХ зогсоолоо. Эл хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлээд байсан юм. Төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдсэн үеэс буюу өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажилласан байгаа.
Хэвлэлийн эрхийг хумих шинжтэй болсон тул хуулийн төслийг татлаа
Ямар шалтгаанаар уг хуулийн төслийг татан авсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар учраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг татан авахаар болсон бэ?
-Монгол
Улсын Ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөг Монгол Улсад баталгаажуулах,
тэнд ажилладаг сэтгүүлчдийн бичиж туурвих эрх чөлөөг баталгаажуулах
зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Гэвч хуулийн төслийн
хэлэлцүүлгийн явцад уг хуулийн үзэл санаанд хэвлэлийн эрх чөлөөг хумих,
хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөнд төрийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх тал
руу хэлбийх шинжтэй болсон тул хуулийн төслийг татаж авлаа.
Г.ДАРЬ