АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас эх сурвалжуудад мэдээлснээр дээрх шийдвэр нь холбооны цэргийн ажиллагаа, түүнийг улам боловсронгуй болгоход хийгдэж буй төлөвлөгөөний нэг хэсэг нь аж. Түүнчлэн Холбооны цэргийн зөвлөлийн удирдлагууд Леон Панеттад ирэх тавдугаар сарын 15 гэхэд дээрх шинэ журмын хэрэгжилтийн талаар эргэн мэдэгдэх юм байна.
АНУ-ын Батлан хамгаалахын салбарт эмэгтэйчүүдэд хаалттай 250 гаруй албан тушаал байдаг бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сард мөн Пентагоноос гаргасан шийдвэрээр 14500 эмэгтэй албан хаагчад дээрх албан тушаал нээлттэй болсон аж. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрөгч оны байдлаар АНУ-ын цэрэг, дайны тэргүүн фронтод ажиллаж байгаа 130 эмэгтэй албан хаагч амиа алдаж, 800 албан хаагч шархджээ.