Ованес Айвазян өнгөрсөн онд өмнөд хөршийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон Плачидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны шилдэг 20-д багтсан бөгөөд Бээжин хотоос шууд УДБЭТеатрыг зорин ирж байсан юм. Тэр бол Армен улсын авьяаслаг теноруудын нэг юм. Ованес Айвазян нь 1983 онд төрсөн. 2008 оноос эхлэн Армен улсын ДБЭТ-ын дуурийн гоцлоочоор ажиллаж буй. 2006-2011 онуудад Ереваны хөгжмийн консерваторийг дуурийн гоцлоочоор дүүргэсэн. Ереван, Москва, Санкт-Петербург хотуудад зохиогдсон үндэсний болон олон улсын хэмжээний уралдаануудад I,II байрын шагналуудыг хүртэж байсан. 2010 оноос Канад улсын Торонто хотын “Opera Belcanto of Simcoe” театрт Пуччини “Тоска” Маскани “Тосгоны алдар” дууриудын гол олон удаа уригдан тоглож байсан удаатай.
Армены тенор Монголын үзэгчидтэй уулзана
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт зочин иржээ. Энэ удаагийн зочин бол өнгөрсөн 2012 онд Ж.Пуччинийн алдарт “Тоска” дуурийн зураач Каварадоссийн дүрийг Монголын тайзнаа амьдруулан, үзэгчдийн танил болсон Армены тенор Ованес Айвазян юм. Тэрбээр хоёр дахь удаагаа Монголын тайзнаа Каварадоссийн дүрийг бүтээх гэж байна. Армен тенор Ованес Айвазяныг хүлээж байсан үзэгчид олон бий. Тэрбээр ирэх ням гаригт буюу нэгдүгээр сарын 27-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн тайзнаа Монголын үзэгчидтэй дахин Ж.Пуччинийн “Тоска” дуурийн зураач Марио Каварадоссийн дүрээр уулзах нь.
М.ДӨЛ