Зохион бүтээгчид нь энэ машиныг дахин давтагдашгүй ховор загвар гэж үнэлсэн бөгөөд ердөө долоохон ширхэг үйлдвэрлэгдсэн эдгээр машиныг нэг бүрийг нь 3.4 сая долларын үнэ хүргэхээр зорьж байна.
Энэ машиныг бүтээхэд зургаан жилийг зарцуулжээ. Германы инженер, техникийн ажилтнуудын туслалцааг авсан гэнэ. Эд анги, дагалдах хэрэгслүүдийг ч мөн тэднээр хийлгэжээ.
Гэрлийг нь алмаас эрдэнээр чимэглэсэн бөгөөд суудлынх нь оёдлыг алтан утсаар хийсэн байна. Суперкарын шинэ эздэд нэг бүр нь 200 гаруй мянган долларын үнэтэй бугуйн цаг бэлэглэх юм. 750 морины хүчтэй, зургаан цилиндр бүхий турбо хөдөлгүүртэй энэ машин ердөө 2.8 секундын дотор цагт 100 километр хүртэл хурдалж чадна. Дээд хурд нь цагт 390 километр аж. Анхны худалдан авагчид нь машинаа энэ оны есдүгээр сард хөлөглөх боломжтой гэнэ.