Аль-Кайдагийн нөлөө бүхий удирдагчийг амь үрэгдсэн гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Аль-Кайдагийн нөлөө бүхий удирдагчийг амь үрэгдсэн гэжээ

Арабын хойг дахь Аль-Кайда гэмт бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчдын нэг Абу Сафяан Аль-Азди Саудын Арабад амь үрэгдсэн нь тодорхой болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ. Гэсэн ч түүнийг амь үрэгдсэн эсэх нь  нотлогдоогүй байгаа хэмээн Йемен дахь уг гэмт бүлэглэлийн дотоод эх сурвалжууд одоо болтол  үгүйсгэж байгаа гэнэ. Харин Арабын “Al-Arabiya” телевиз  өнгөрөгч мягмар гаригт Аль-Аздиг амь үрэгдсэн тухай мэдээллийг олон нийтэд цацсан юм. 

Аль-Кайда гэмт бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчийг ийнхүү амь үрэгдсэн талаар мэдээлэл гарсны дараа Йемений Батлан хамгаалахын албанаас “Бидэнд Аль- Аздиг амь үрэгдсэн гэх баттай нотлох баримт одоогоор олдоогүй байгаа бөгөөд терроризмын сүлжээтэй холбоотой дээрх хэргийн талаар мөрдөн шалгалтыг үргэллүүлэн болно” гэдгээ мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хойш нийт Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой 80 гэмт этгээд амиа алдаад байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж