Төв банк арилжаанд оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Төв банк арилжаанд оролцсонгүй

Монголбанк өнөөдөр /нэгдүгээр сарын 24/ гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 2.2 сая ам.доллар 1388.10-1390 төгрөгийн ханшаар, 11 сая юань тус тус худалдан авах, 13 сая ам.доллар 1393-1397 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн байна. Төв банкны хувьд ам.доллар болон юанийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй ажээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж