Франц өнгөрсөн онд хууль бус 36 882 мянган цагаачийг нутагт нь буцаасан гэж Дотоод хэргийн яамны мэдээнээс үндэслэн энэ тухай AFP агентлаг мэдээлжээ. 2012 онд хүчээр Францаас гаргасан хууль бус цагаачдын тоо нь өмнөх жилтэй харьцуулахад 11,9 хувиар их байна.
Эдгээр хүмүүсийн ихэнхийг 2012 оны эхний хоёрдугаар сард буюу консерваторууд засаг барьж байх үед нутагт нь буцаасан гэнэ. Францын Гадаад хэргийн сайд Клод Геан нутаг буцаах хүмүүсийн тоог 40 мянга болгоно гэж байсан. Харин өнгөрсөн жил болсон сонгуульд социалистууд ялсан учир цагаач нарыг нутаг буцаах нь багассан гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР