Номхон далайн бүсийн стандартын конгрессийн хуралдаан Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Номхон далайн бүсийн стандартын конгрессийн хуралдаан Улаанбаатарт болно

Номхон далайн бүсийн стандартын конгресс /PASC/-ын 33-р хуралдааныг Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 28-31-ны хооронд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Стандартчилал, Хэмжилзүйн газар нь 2002 онд Номхон Далайн Бүсийн Стандартын Конгресст гишүүнээр элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. PASC нь жил бүр гишүүн орнууддаа ерөнхий чуулганаа зохион байгуулдаг бөгөөд 2009 оны 4-р сард болсон PASC-ын 32-р хуралдааны 24-р шийдвэрийн дагуу  2010 оны 33 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ.
PASC-ын 33 дугаар хуралдааныг манай оронд зохион байгуулсанаар бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх, харилцаа хамтын ажиллаагааг үр дүнтэй болгох, стандартын байгууллагын үйл ажиллагааг бүсийн хэмжээнд бэхжүүлэх, олон улсын хөтөлбөр үйл ажиллагаанд хамрагдах зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм. Тус хуралдаанаар бүсийн гишүүн орнуудын стандартын байгууллагуудын чадавхи, чанарыг сайжруулах, бүсийн хэмжээнд чөлөөт худалдааг дэмжих, олон улсын стандартчиллын үйл ажиллагааг дэлхий нийтийн хэрэгцээ, олон улсын худалдаанд нийцүүлэх, зөв зүйтэй зохицуулалтыг хангахад дэмжлэг болох ажлуудыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн Стандартчиллын үйл ажиллагаагаар дамжуулан бүсийн гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг сайжруулах асуудал тус хуралдааны гол чиглэл болох юм байна.
Энэхүү олон улсын хуралдаанд 24 орноос 80 гаруй төлөөлөгчид оролцох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж