Баянцээл орчмын баарнуудыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Баянцээл орчмын баарнуудыг хаалаа

Цагийн хуваарь хэтрүүлэн ажиллаж, 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсан, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын стандартыг хангаагүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн VII хороонд байрлах “Баянцээл” худалдааны төвийн дагуух гудамжны гурван хүнсний дэлгүүр, 21 шөнийн цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.  Шалгалтыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.Наранбаатарын хүсэлтээр Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан байна.  Энэ талаар Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас дараах асуултад хариулт авав.

-Шөнийн цэнгээний газруудын зөвшөөрлийг эргэн сэргээх үү?

-Зөрчлөө арилгаж, стандартын шаардлагын болоод хуваарийн дагуу ажиллаж эхэлбэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь эргэн сэргээх боломж бий. Гэхдээ манай байгууллагаас маш хатуу шаардлага тавьж байгаа. Архины тухай хууль батлагдвал шөнийн цэнгээний газруудын тоог цөөлж, орон сууцны нэгдүгээр давхарт байгаа баар, пабуудыг хаана. Шалгалтаар илэрсэн зөрчлийн бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудалд Мэргэжлийн хяналтын газар анхаарч ажиллана. Ихэнх газруудад хоолны өрөөгүй байх, цаг хэтрүүлэн ажилладаг зэрэг зөрчил голчлон илэрсэн. Мөн дийлэнхи баар, цэнгээний газар ариун цэвэр, орчин нөхцөлийн хувьд наад захын шаардлага хангахгүй байгааг анхаарах хэрэгтэй. Үйлчилгээний газрууд мөнгө л олж байвал болно гэсэн байдлаар үйлчлүүлэгчдэд хандах ёсгүй шүү дээ.

Д.ЖАРГАЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж